Saturday, November 25, 2017

Цаг нь болохоор бүгд л болдог юм.

Мөнгө мөнгө л гэх юм мөнгөнөөс үнэтэй зүйл энэ амьдралд чинь бас байдаг юм ш дээ. Амьдрал аргуу байнаа гэх залуус мөнгө олох гэж юу хийсэн бэ гэдгийг нь асуумаар . Архинд орсон залуусаас архи чамд юуг бий болгож өгсөн бэ гэдгийг нь би бас асуумаар хүний амьдралд гэр бүл аз жаргал инээд хөөр найзуудын халуун дулаан уур амьсгал л хамгийн эрхэм нандин байдаг юм даа. Гэр бүл бол чамд бурхнаас заяагдсан зүйл харин найз нөхөд бол дахин олдохгүй нандин зүйл. Чиний сонгож авсан гэр бүл. Найзууд их олон гэхдээ чи өнөөдөр найзууд гэж явж маргааш танихгүй хүн шиг зөрөх өдөр олон ирнээ. амьдралд уулзах хувь тавилантай хүмүүс л уулздаг юм. чи түүний хажуугар өнөөдөр танихгүй хүн шиг зөрөхдөө би энэ хүний мэднэ шдээ гэж дотроо бодож хүн чанар сайхан сэтгэл хүнлэг байдлыг дотроо бодоод зөрнө. гэвч чиний хажуугаар зөрж байгаа олон мянган хүнээс чухам хэн хэн нь хэн бэ гэдгийг нь чи мэдэхгүй зөрж байгаа олон хүмүүс бий. өчигдөр найзаа гэж явсан нөхрөө өнөөдөр бүү муул хожим сэтгэлд чинь сэвтэй. өнөөдөр чи түүний хойноос уйлж сууж байхад чухам тэр чиний хажуугаар инээмсэглэн зөрөх болно. харин булан эргээд чиний төлөө хавдсан нүдийг чинь харж даган тэр хүн уйлдаг энэ л НӨХӨРЛӨЛ гэх агуу үгний утга. чамайг буруу зүйл хийж байхад болиулах гэж уурлах нөхөр байна. хамт хийе гэж дагах нөхөр байна. Хэн нь ч чиний дайсан бишээ энэ 2 зөвхөн чиний төлөө байдаг чиний л найзууд юм. Чамайг буруу зүйлээс татах гэж уурласан чиний найз. Чамайг тэр зүйлийг илүү их хиичих вий гэж чамайг дагаж буй чиний найз аль аль нь чиний л найзууд. Үргэлж хамт байдаг нь биш сэттгэл нь хамт байдаг энэ бол жинхэнэ найз юм шүү. Нөхөрлөлдөө үнэнч найзуудад болон нөхөрлөж явсан бүх найзуудад зориулав.

Monday, June 5, 2017

од

од тэнгэртээ л гялалздаг. од тэнгэрт л байхдаа үзэсгэлсэнтэй байдаг. тэнгэрийн одыг тэнгэрт нь үлдээе.